Автомашин эзэмшигч хүн бүр, дугуй засварын газруудаас стандартыгшаардах үүрэгтэй. Дугуй засварын газрууд MNS 6969 стандартын дагуу үйл ажиллагаа эрхлэхёстой аж.
Манай улсад тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйл ажиллагааг 400 орчим иргэн,аж ахуйн нэгж эрхэлдэг гэсэн судалгаа байдаг.
Завхан аймгийн хэмжээнд нийт 41 иргэн, аж ахуйн нэгж авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр байгууллагууд нь дугуй засвар, угаалга, сэлбэг худалдааны чиглэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Харин аймгийн төв, Улиастайд 26 иргэн, аж ахуйн нэгж авто үйлчилгээний үйлчилгээг үзүүлдэг.
Зам тээврийн хөгжлийн яамнаас 2022 оны А/112 дугаар тушаалаар Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам батлагдсан бөгөөд, энэ журмыг мөрдөж, дээрх байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Дугуй засварын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах баримт бичиг хязгаарлагдмал байгаа нь дугуй засварын технологи, заавал ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүнд тавих хэмжил зүйн шаардлага зэрэг ойлгомжгүй олон асуудлыг бий болгожбайна. Үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн туршлагаар дугуй засварын үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Тодруулбал,дугуй засварын ажлын үед ажилласан масло ашиглаж дугуйг обуданд угсарч байгаа нь засварын ажлын үед таатай байдлыг бий болгож байгаа боловч хөдөлгөөний үед дугуй обуднаас мултрахүндэслэл болдог. Мөн засварын ажлын дараа дугуйн тэнцвэржүүлэх тохиргоог хийдэггүй энэ байдал нь тээврийн хэрэгслийн жолооны механизм болон явах ангийн эвдрэл гэмтлийн эх үүсвэр болдог. Үүнээс болоод резин дугуй нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдлын эд анги ба түүнд хийх засвар үйлчилгээалдагдсанаас.
Ойлгомжгүй болон технологийн горим зөрчсөн үйл ажиллагаа зам тээврийн осолд хүргэх үндсэн шалтгаан болдог талаар олон улсын болон дугуй үйлдвэрлэгч нарын судалгаа, тайланд тусгагдсан байнагэж Завхан Автотээврийн төвөөс мэдээлэв.
Монгол улсад MNS 6969 дугаартай Тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ. Ерөнхий шаардлага нэртэй стандартыг 2022 онд батлан мөрдөж байна.
Өнөөдөр автомашин гангараа биш хэрэглээ болсон бөгөөд бараг айл болгон тээврийн хэрэгсэлтэй байна. Тэгвэл автомашин эзэмшиж замын хөдөлгөөнд оролцогч та дугуй засварын газраар үйлчлүүлэхдээ ямар шаардлага тавих ёстойгоо өөрсдөө ч мэддэг байхад илүүдэхгүй.Мөн энэ талаарх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсээс ирж лавлаж болно. Түүнчлэн монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандарттайwww.estandard.gov.mnцахим хуудаснаас харж танилцаж болно.
Автотээврийн хэрэгслийн их биеийн эвдэрсэн хэсэгт засвар, үйлчилгээ хийхдээ зориулалтын ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, стандартын шаардлага хангасан материал ашиглан тогтоосон тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж эд анги, деталийн онцлогт нийцүүлсэн технологи аргачлалын дагуу анхны төлөв байдлаар нь аюулгүй сэргээх шаардлагатай байдаг.
Монгол улсын хувьд тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд дээрх харилцааг зохицуулсан бодлого, тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөх стандартчиллын баримт бичиг, зохицуулалт хангалтгүй байсан.
Тиймээс дээрх харилцааг зохицуулах зорилгоор тос, тосолгооны болон ашиглалтын материалаар автотээврийн хэрэгслийг цэнэглэх үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон MNS 6970 дугаартай, Автотээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээ. Ерөнхий шаардлага нэртэй стандартыг 2022 онд батлан мөрдөж байна.
Автотээврийн хэрэгслийн их биеийн засварын үйлчилгээг стандартчилснаар ажил үйлчилгээ эрхлэгч байгууллага иргэн болон хяналтын байгууллага хоорондын харилцаа ойлгомжтой болохоос гадна автотээврийн хэрэгсэл худалдан авах иргэд хуурч мэхлэгдэх, буруу сонголт хийхээс хамгаалах ач холбогдолтойгэжЗавхан аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.