Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зүүнхараа депо шинэ засварын цехтэй боллоо



Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ачааны вагон депод давхар баяр тохиолоо. Учир нь төмөр замчдын баярын энэ өдөр тус хамт олны санаачилгаар шинэ засварын цехүүдээ нээжээ.

Эднийх“Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулан, албан ёсоорнээлээ.Монголын төмөр замын ачаа тээвэрлэлт өсөж, улмаар төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажил нэмэгдэжбайгаа энэ үед эл томоохон бүтээн байгуулалт хийгдсэн нь онцлог юм.Зүүнхараа дахь ачааны вагон депо нь засварын өргөтгөл, шинэтгэлийн 7.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг 2017 оноос хойш үе шаттай амжилттай хэрэгжүүлжиржээ. Эднийхтоног төхөөрөмжөө ОХУ-аас авдаг байсанаж. Харинодоо вагон өргөх, буулгах, шахуурга зэрэг 37 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болсон байна. Түүнчлэн бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг дотооддоо угсарч, их засвар хийдэг болж буй нь түүхэнонцлогтой үйл явдал юм. Мөн УБТЗ-ын хэмжээнд анх удаа олон улсын чанарын стандарт ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлжчадсан ньтус депогийн засвар, угсралтын ажлын чанар стандартыголон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд нөлөөлж буй юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ