Архангай аймаг нь Монгол Улсын ашиглалтын бүсийн ойн сантай 5 аймгийн нэг юм. Аймгийн ойн сангийн нийт талбай 1059997 га байна. Үүнээс 1043712 га буюу 98.5 хувь нь ойн талбай, 16285 га буюу 1.5 хувь нь ойн бус талбай байна. Ойн талбайн 860705 га талбай буюу 82.5 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай, 183007 га буюу 17.5 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлдэг байна. Ойгоор бүрхэгдсэн талбайн 99.1 хувь буюу 852671 га талбайг байгалийн ой, 0.9 хувь буюу 8034 га талбайг бут, сөөг эзэлж байна.
Ойгоор бүрхэгдээгүй талбайн 58166 га буюу 31.8 хувийг тармаг мод, 61518 га буюу 33.6 хувийг шатсан талбай, 24102 га буюу 13.2 хувийг мод бэлтгэсэн талбай, 11319 га буюу 6.2 хувийг ойжих талбай, 28902 га буюу 15.2 хувийг хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай тус тус эзэлж байна. Графикаар үзүүлбэл:
Ойн талбайн 1059997 га нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн талбайд /5530000 га/ харьцуулахад ойрхог чанар 15,6 хувь ажээ.
Архангай аймгийн ой гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд ойн хэлбэр нь ихэвчлэн энгийн ой байх ба заримдаа хөгшин моддын доогуур залуу модод ташинга үүсгэж ургаснаас нийлмэл ой үүссэн байна.