Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд урлаг, спортын зал, танхимуудаар хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр боллоо. Энэтухай аймгийн Засаг даргын захирамж гарч, өнөөдрөөс аймаг, сумын хэмжээнд хэрэгжиж эхлээд байна.
Ингэхдээ хичээлийн бус цагаар урлаг, спортын зал, танхимыг нээлттэй ашиглуулж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэн, харгалзах асран хамгаалагчийн хараа хяналттайгаар үйл ажиллагаа явуулахыгүүргэ болгожээ. Үүнд тухайн зал, танхимыг эзэмшигч байгууллагын удирдралууд хяналт тавина.
Харин ЕБС-иудын спорт залыг албан байгууллагуудтай гэрээ байгуулан түрээслэх үйл ажилалгаа явуулахыг хориглоогүй юм. Өөрөөр хэлбэл 0-18 насны хүүхээс бусад иргэд, ААНБ-ын ажилтнуудад төлбөртэй үйлчлэхийг зөвшөөрчээ.