Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны Увс аймаг дахь салбар холбооны уяачдын урилгаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хорьдугаар зууны их хүлэгч Данзаннямын Даваахүү Увс аймагт очсон байна. Тэрбээр өнөөдөр 15:00 цагаас Увс аймгийн “БӨХИЙН ӨРГӨӨ”-нд уяачид, хурдан морь сонирхогчидтой уулзалт хийлээ. Д.Даваахүү ийнхүү гурван өдөр Увс аймагт ажиллах юм.