Баян-Өлгий аймгийн Засаг даргын "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай" 119 тоот захирамж гарлаа. Тус захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглов.
Мөн аймаг, сумын Морин спорт уяачдын холбооны гишүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрх, асран хамгаалал, эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, унаач хүүхэд, багачуудыг эрсдэлээс хамгаалахыг сумдын Засаг дарга, аймаг, сумдын Морин спорт уяачдын холбооны удирдлагуудад үүрэг болгосон байна.