Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АТГ: “Суруга Монгол” ХХК-ийн баригдсан барилгын зөрчил мэдээллийн мөрөөр ажиллаж байна


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсролын зээлийн сан, Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажиллалаа.  
Өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.
Нийгмийн сүлжээнд түгсэн “Суруга Монгол” ХХК-ийн баригдсан барилга нь аваарын гарцыг зориулалтын дагуу хийгээгүй, айл дотроо байршуулсан, барилгын норм дүрмийг зөрчсөн байна” гэх мэдээллийн мөрөөр ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ