Монгол бахархлаа таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой музейн нээлттэй өдрүүдАрхангай аймагт энэ сарын 1-5-ныг дуустал хугацаанд “Музей үзэх гоё” уриатайгаар болж өнгөрлөө. Эл өдрүүдэд нийт 1795 хүн музейд зочилсон ба үүний 1275 нь хүүхэд, 520 нь насан хүрэгчид байлаа.
Соёлын сайдын тушаалаар гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдрүүд” болгон зарласан. Эдгээр өдрүүдэд, улс даяар төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ эрхэмлэн, түүх уламжлал, соёлын өв, давтагдашгүй түүхээ хойч үедээ таниулан сурталчлах зорилготой.Тиймээс монгол бахархлаа өвлүүлэн уламжлуулах улс орон даяар өрнөж байгаа музейн нээлттэй өдрүүдээр аймгийн музей нээлттэй ажиллав.
Миний бие аймгийн музейн мэргэжилтнийг даган музейн үзмэрүүдийн онц гойд үзмэрийн тухай яриулахаар болж гол танхим руу оров. Бүтэн сайн өдөр тул олон хүнгүй, гэхдээ л насанд хүрэгчид, хүүхдүүд нийлсэн гучаад хүн үзвэр үзэж байв. Хүүхдүүд олонх байв. Тэнд ч хонх дамар дуугарч, энд ч улаан туузыг нь давж, үзмэрт хүрсэн тохиолдлууд их байв. Музейн мэргэжилтний ярианд “Хүүхэд, том хүн гэлтгүй музейн үзмэрт заавал гар хүрдэг музей үзэх соёл тогтоогүй байсаар байгаа. Яагаад гэхээр тэд музейд өмнө нь орж үзээгүй, сонирхож байгаагүй гэсэн үг л дээ. “Үзмэрт гар хүрч болохгүй” гэсэн бичиг байгаад ч нэмэргүй, гар хүрч, барьж үздэг буруу соёл бий. Бид музей үзэх соёлыг суулгах, дадал хэвшил болгох зорилгоор ялангуяа бага насны хүүхдүүдийг жилд дөрвөн удаа музей үзэхийг урьдаг” гэлээ.
Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн.1921 онд С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулсан байна.Энэ түүхийг"Хувьсгалчид Данзангийнд"хэмээн нэрийдэж Архангайн зураач, СГЗ С.Жүнш 1995 онд зотон, шороон будгаар зурсан байдаг ба95х80 смхэмжээтэй зураг аймгийн музейд хадгалагдаж байна.
Архангай аймгийн угсаатны зүйн музей нь"Музейн нээлттэй өдөр"-үүдэд эх орончдын өдөрт зориулж Архангай аймаг дахь ШШГГ-ын албан хаагчидтай уулзалт, дурсамж ярилцлагыг хийлээ.
Тэд музейд зочлон түүх өв соёлтой танилцан,Архангайгаас төрсөн генералуудын түүх, тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлын талаар хууч дэлгэн дурсамж яриа өрнүүллээ.
"Музейн нээлттэй өдөр" аяны хүрээнд "Хүүхдийн сахиус наадгай" сэдвээр боловсролын ажлыг зохион байгуулсан.Хүүхдийн сахиус наадгай дотор байгаа олон зүйл, жижиг дүрсүүд байдаг. Үүнээс онцлон үнэг, тээг, хонх, есөн нүхний утга бэлгэдлийг тайлбарлан зан заншлаа танин мэдэх, эрхэмлэн дээдлэх ёстойг сурталчлан таниуллаа.Энхүүболовсролын ажилд ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7-р ангийн 35 сурагчоролцсон байна.
Сахиус наадгайны утга бэлгэдэл:
-ҮНЭГ:
Хүүхдийн унжлага тоглоомд үнэг хайчилдгийн учир гэвэл хүүхэд унтаж байхдаа инээх маяг үзүүлэхийг “үнэгчлэх” гэж ярьдаг. Түүнээс үүдэн эртний домог ярианаас үндэслэн “эсгий үнэг” хайчлаагүй бол хүүхдийн зүүдэнд нь үнэг хүрч ирээд “ээж чинь байхгүй шүү” гэж хэлээд хүүхдийг унтуулдаггүй гэнэ. Харин үнэг хайчлаад унжуулсан бол “энэ хүүхэд чинь үнэгтэй юм байна” гээд буцаад явдаг гэсэн ардын домог яриа байдаг. Үнэгийг ихэвчлэн хүүхдийн эцэг юм уу,нагац ах нь хайчилж өгдөг. Яагаад заавал үнэг хайчилдаг вэ?
Үнэг бол зальтай сэргэлэн, сонор соргогоос гадна маш их энерги гаргах чадвартай амьтан болохыг эрдэмтэд баталжээ. Мөн үнэг нь их үнэнч, өөрийн үүр, үрээ өсөж өндийтөл нь орхидоггүй үргэлж тордож дагадаг зантай байна.
-ТЭЭГ:
Тээг нь хүүхдийг эсэн мэнд, эрүүл саруул байлгаж, цагаан хар хэл амнаас хол байлгах бэлгэдлийн утгатай. Мөн газар,лус,огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг. Тээгийг нярай хүүхдийн дээр зүүхэд анхаарал төвлөрч, хараа сайжрах, өнгө дүрс ялгах, оюун ухааны зөв хөгжилтэй байх ач холбогдолтой. Мөн цаашдаа үе дамжин уламжлагдаж буян хишиг,эд баялгийг нь арвижуулж байдаг домогтой.
-БОЙТГИЙН ХОНХ:
Бойтгийн хонхны тухай монголчууд нялх балчир хүүхдийнхээ бойтогт хонх хадаж өгдөг заншилтай билээ. Энэ ёс заншил нь дараах 2 зүйлээс улбаатай. Бойтгийн хонхны жингэнэх дуу нь нам давтамж өндөртэй учраас муу энергийг хөөн зайлуулдаг ба ингэснээр үр хүүхдийг нь өвчин зовлон ороодоггүй гэж үздэг байна. Мөн хөлд орж байгаа хүүхдээ бойтгийн хонхны дуугаар нь хаана явж байгааг нь мэдэх зорилготойгоор зүүж өгдөг байна.
-ЕСӨН НҮХ:
Ээжийн цацлын халбаганы жижиг хэлбэрээр хийдэг. Тоглоом наадгай гэхээс илүү дөнгөж төрсөн хүүхдэд аав, ээж нь тэнгэр бурханд нь таниулах буюу холбоо тогтоож өгдөг. Мөн амь сахих гэж ч нэрлэдэг байна.
Аймгийн Музейн дараагийн өдрийн нэг үйл ажиллагаа ньАрхангай аймаг дахь МУБИС-ийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Багын багшийн 1-р курсийн2 ангийн 45 оюутныдунд Үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах, хүндэтгэн дээдлэх үзэл санааг бий болгох зорилготой "Үндэсний түүх, өв соёл мину” үйл ажиллагааг зохион явуулсан юм.
Мөн Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хот дахьУлсын тэргүүний 130-р сургуулийн 3д ангийн 41 сурагчийг цахимаар музей үзүүлэн Архангай аймгийн онцлог үзмэр, үүсэл хөгжлийн талаар болон Заяын хүрээний талаар мэдээлэл өгч,"Бидний мэдэх музей" сэдэвт боловсролын ажлыг зохион байгуулжээ.
Архангай аймгийн музей нь анх 1948 онд орон нутаг судлах кабинет нэртэйгээр аймгийн төвийн гандан байрлаж буй Сандуй хувилгааны дуганд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. 1967 онд аймгийн орон нутаг судлах музей болон өргөжиж Зая гэгээнүүдийн амьдарч байсан Лаврин ордонд шилжиж байрласан байна. 1990 он хүртэл аймгийн музей нь үзмэр цуглуулгын нэр төрлийг өргөтгөж байгалийн, угсаатны, шашны, түүхийн гэсэн анги музейг үүсгэн байгуулж ажиллаж байгаад 1997 онд аймгийн Засаг даргын19 дугаар захирамжаар салбар музейнүүдийг “Аймгийн угсаатны музей” дор нэгтгэн зохион байгуулж, “Аймгийн музей” нэртэй болгон өөрчилжээ.
Аймгийн музей нь Монголын болон орон нутгийн эрт, эдүгээ үеийн түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, нийтийн боловсролыг дэмжих төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм. Музей17 дугаар зууны үед барьсан халхын Зая бандида хутагтын Лаврин ордонд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой бөгөөд байнгынүзүүллэгийнтаван танхим, түр үзэсгэлэн, боловсролын тус бүр нэг тэнхимд үзмэрүзүүллэгээдэглэн олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг. Сан хөмрөгтөө түүх, угсаатан, шашин соёл, урлаг уран сайхны төрөл зүйлийн 4000 орчим цуглуулгатай.
Үзүүллэгийн чиглэл нь угсаатны болон түүх, шашны гэсэн үндсэн үзүүллэгтэй. “Хосгүй үнэт” зэрэглэлтэй нэг буюу Чонон хөшөө, бусад нь энгийн зэрэглэлд хамаардаг байна. Аймгийн музей нь “Төв Монголын байгаль, түүхийн цогцолбор музей” болж шинэчлэгдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт явагдаж байгаа археологийн олдворуудаас үзмэр цуглуулгуудаа баяжуулдаг байна. Хүннүгийн үед холбогдох үзмэрүүдийг Өгийнуур сумын Тамирын улаан хошууны малтлагаас гарсан дурсгалуудыг Монгол Улсын Их сургуулиас шилжүүлж авсан байна.
Түүхийн танхимд: Архангай аймгийн Хайрхан сумаас олдсон хуучин чулуун зэвсгийн үед хамаарах багаж, зэвсэг болон хүрэл зэвсгийн үед холбогдох хүрлээр хийсэн мал аж ахуйн тоног хэрэглэл, амьтны дүрст гоёл чимэглэл, хүрэл хутга, сумны зэв зэргийг дэглэн үзүүлжээ. Мөн Өгийнуур сумын Тамирын улаан хошууны Хүннүгийн үеийн хүрэл тогоо, ваар Түрэгийн түрүү үед холбогдох Бугатын гэрэлт хөшөө, Уйгурын үеийн торгон хувцасны олдвор зэрэг хосгүй үнэт, үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Тус танхим нь нэн эртнээс өнөөг хүртэлх монголчуудын, Архангай аймгийн түүхийг хамруулдаг аж.
Үзмэрийн дээжээс“Хүрэл тогоо”-г онцолж байна.Хүннүгийн үеийнНТӨIII-I зуунд хамаарах 37.5смөндөртэй хүрэл, төмөртогоо.
Архангай, Өгийнуур, Тамирын улаан хошууны№97 булшаас гарсан. Ширмэн суурьтай хүрэл тогоо. Хүннү нар шавраар сав суулга хийхийн зэрэгцээ төмөрлөг боловсруулж, хүрлээр тогоог чадварлаг хийдэг байжээ. Тансаг хэрэглээнд тооцогдох хүрэл тогоог нас барагчдад зориулж булшинд тавих заншилтай байв. Тус тогоо ньцөгцөн суурьтай, задгай амсартай, амсрын дээд ирмэгээс дээш илүү гарсан хоёр сэнжтэй, мөрөөрөө хос шулуун хээтэй, түүний доогуур дөрвөн дэлбээ хээгээр чимэглэгдсэн. Энэхүү тогоо нь хүрэл, төмөр гэдэг хоёр өөр төрлийн металлыг хооронд нь гагнаж хийснээрээ онцлог юм.
Угсаатны танхимд: Архангай нутгийн зон олны онцлог өвийг илэрхийлэх бөгөөд халх угсаатны бүлгийн гэр, сууц, хувцас, гоёл чимэглэл, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, ан агнуур, мал аж ахуйн эд хэрэглэл зэрэг зан үйлийн хийгээд ахуйн соёлыг, мөн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Г.Ерэнтэй, Чавганц, Шар Дарханы ган сийлбэр хийц, Ардын зураач, сийлбэрч Л.Чуваамид, Хөгжим урлаач Л.Дамчиггарав зэрэг гар урлалын их мастеруудын бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлжээ.
Шашны танхимд: Зая гэгээний хүрээ болон зая бандида гэгээнүүдийн өв, монголчуудын бурхан шашны соёлын талаар үзүүлнэ. Аймгийн музей нь 1967 оноос өнөөг хүртэл Зая гэгээний Лаврин ордонд үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтэд толилуулж байна. Зая гэгээний Лаврин нь Гүдэн сүм, зүүн, баруун Сэмчун, Хөлийн сүм зэргээс бүрдэх орд өргөөний цогцолбор дурсгал.
Сэрүүн Лавринг 1696 онд Анхдугаар Зая бандида Лувсандирэнлэй /1642-1715/ өөртөө бариулсан зуны ордон юм. Хожим гэгээнтнийг жанч халхад лагшинг нь хадгалах болсноос хойш уг сүмийг Гүдэн ордон хэмээн нэрлэх болж, энэ уламжлалын дагуу эхний таван гэгээнтний занданшуулсан шарил 1930 оныг хүртэл гүдэн сүмд залагдаж байв.
Гүдэн гэдэг нь биеийн шүтээн гэсэн утгатай төвөд үг юм. Зүүн, баруун Сэмчун /бага орд/ ордон 1802 онд Дөрөвдүгээр дүрийн Зая бандида Лувсанжигмэддоржийн үед барьсан. Сэмчун сүм анх гурван давхар баригдсан бөгөөд нэг ба хоёрдугаар давхар нь тоосгон, 3 дугаар давхар модон хийцтэй асар дээвэртэй байжээ.
1910 онд Сэмчуны гуравдугаар давхрыг буулган засварлаж одоогийн төрхтэй болгосон байна. Гүдэн, Сэмчун сүм нь төрх хийцийн хувьд төвөд, хятад хосолмол хийцтэй монгол уран дархчуудын гараар бүтээсэн монгол уран барилгын хосгүй үнэт дурсгал юм.
Үзүүллэгийн дээжээс “Нархажид” бурхныг онцлов. Нархажид бурхан нь торго, шүр, сувд, оюугэсэн бүтэцтэй54х44 смхэмжээтэй.
Нархажид бурхан улаан лагшинтай, тэргүүндээ гурван мэлмийтэй, идэр залуу бүсгүйн дүртэй. Тэрээр хохимой толгойн титэм, ясан чимэг зүүсгэл, гавал эрх асааж, зүүн мөрөө дамнуулан хонх, дамар бүхий хадамгай тавьжээ.Баруун мутартаа махир хутга, зүүн мутартаа гавал аяганаас цус уун, бадам цэцгийн наран мандал дээртэрсүүдийггишгэн зогсоно.Зээгт наамлыг алт, мөнгөн утсаартовойлгон зээглэж, Нархажид бурхны чимэг зүүсгэлийг 2500 хорхой сувд, оюу, шүр, анар зэрэг чулуугаар чимэглэжээ.
Аймгийн музейд байрлах хосгүй үнэт Чонон хөшөө нь аймгийн музейн үзмэрт ордог хэдий чмузейн гол танхимын урд гадаа байрладаг.Нар, салхи зэрэг байгалийн болон нийгмийн хүчин зүйлст өртөн, хадгалагдсаар байна. “Шинэ музейтэй болохоор дотор үзүүллэгийн танхимд шилжүүлж хадгалах төлөвлөгөөтэй байна. Тэр болтол ус чийг, нарны хурц гэрлээс хамгаалах зорилгоор саравч барих ажлыг эхлүүлсэн” хэмээн музейн мэргэжилтэн хэлж байв.
Хосгүй үнэт үзмэр Чонон хөшөө
Архангай аймагт Бугатын дурсгал-Чонон хөшөөний бичээс бий. Түүнийг археологич Ц.Доржсүрэн 1956 онд Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын ам гэдэг газраас олж байжээ. Аймгийн музейд 1957 онд авч ирсэн бөгөөд үзмэрийн ангиллаараа хосгүй үнэт үзмэрт ордог байна. Тэр ч бүү хэл дэлхийд цор ганц үзмэр гэгддэг ажээ.
Хөшөөний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлжээ. Хөшөөний баруун, зүүн, нүүрэн талд согд үсгээр Төв Азид төр улсаа байгуулж байсан Түрэг улсын Нивар /527 он/, Буман /552 он/, Мухан /553-572 он/, Таспар /572-581 он/ зэрэг хаадын нэр, түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичсэн байдаг. Энэхүү хөшөө нь МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин Түрэг овог аймгийн уг гарвалыг илэрхийлсэн цор ганц биет дурсгал юм.
Аймгийн музейг жилд дунджаар 6000 гаруй хүн үзэж, 500 орчим хүн боловсролын ажилд хамрагддаг байна.