Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Оюутан, сурагчдад шагайн наадгайн талаар мэдээлэл өглөө

“Соёлын бүтээлч сар” аяныг “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” уриагаар энэ сарын 1-нээс эхлэн орон даяар өрнүүлж байгаа. Аяны хүрээнд Баян-Өлгий аймагт 18 төрлийн ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Орон нутаг судлах музейн Боловсролын танхимд “Соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээе” уулзалт боллоо. Уулзалтад аймгийн “Сур харвааны холбоо”-ны гишүүн Ж.Бямбадорж, аймгийн “Шагайн харвааны холбоо”-ны гишүүн Д.Баяраа, “Казах үндэстний уламжлалт шагайн наадгайн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга А.Даргерхан болон МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо.

Уулзалтаар үндэстэн угсааны уламжлалт тоглоомын түүхэн гарал үүсэл, тоглох арга барилын талаар хүүхэд, залуучуудад мэдээлэл өгч, түүнийг өвлөн уламжлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлын талаар ярилцлаа. Мөн оролцогчид музейн үзмэрүүдтэй танилцаж, танин мэдэхүйн мэдлэгээ тэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ