Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Төв номын сан бяцхан уншигчдад зориулсан танхимтай болов

Баян-Өлгий аймгийн Төв номын сан бага насны хүүхдүүдэд зориулсан уншлагын танхимтай боллоо. Тус танхимыг УИХ-ын гишүүн Х.Баделханы дэмжлэгээр улсын төсвийн 40 төгрөгийн санхүүжилтээр тохижуулжээ. "Бяцхан уншигч" танхимын нээлт энэ сарын 22-ны өдөр болов. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн К.Серикгүл, Монголын зохиолчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Зархум нарын албаны хүмүүс оролцож, хүүхдүүдэд баяр хүргэлээ.

Тус танхимд 5-аас доош насны хүүхдүүд ирж танин мэдэхүйн мэдээлэл авах аж. Иймд сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдэд тохирсон номын тавиур, сандал, ширээгээр тохижуулжээ. Мөн 1,7 сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн ном, 15 планшет, хүүхдүүдийн оюуны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг 40 төрлийн тоглоом, лед дэлгэц болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ