Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Баделхан, Г.Солтан, А.Гылымхан нарын ургийн мод Баян-Өлгийг хэрж байна


-Х.БАДЕЛХАН ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОЖ
УРГИЙН МОДЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЖЭЭ -
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын мэргэжилтнүүдтэйгээ хуйвалдан бусдаас их хэмжээний авлигал авсан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шалгаж буй тухай мэдээлэл зарим хэвлэлд гарсан.
Тодруулбал эмч нар эрүүл иргэдээс авлигал авсныхаа хариуд хэлгүй, дүлий хэмээн хуурамч дүгнэлт гарган тахир дутуугийн халамжид хамруулсан байгаа юм. Энэ мэт Баян-Өлгий аймагт болж, бүтэж буй асуудал цөөн. Баримттай ганц жишээ дурдахад тус аймагт улсын төсвөөр хийгдэж буй бүхий л томоохон бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн Х.Баделхан өөрийн “Жол” компаниараа хамдаг. Харин жижиг ажлуудыг нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан мөн л хувийн компаниараа хийдэг гэж буй. Энэ мэт олон жил бусдынхаа зах зээлийг булааж ирсэн тэдний үйлдлийг нутгийнхан андахгүй мэдэж, шүүмжилдэг.
Хамгийн ноцтой нь Х.Баделхан, А.Гылымхан нарын компанийн барьсан бүтээн байгуулалт чанар муутай, насжилтгүй гэх. Баян-Өлгийгөөс сонгогдсон УИХ-ын гишүүн нь Засаг даргатайгаа хамтран иргэдийн боломжийг хулгайлж байхад удирдлагад нь ажилладаг төрийн албан хаагч нарын ёс зүйг нь ярих илүүц биз. Гэхдээ дуугүй өнгөрч болохгүй юм. Ерөөс хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлүүд ил цагаандаа гаарсан үе Х.Баделханыг аймгийн Засаг дарга байхаас ихтэй гэх яриа бий. Учир нь тэрбээр төрийн албыг төрлийн алба болгож ургийн модыг цэцэглүүлжээ. Аймгийн Засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, боловсролын газар гэх мэт бүхий л төрийн албанд Х.Баделхан болон найз нөхдийнх нь ах дүү, хамаатан садан ажилласнаар авлигал гаарч, ёс зүйгүй зөрчлүүд нэмэгдэж эхэлсэн байна.  
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар нь ах дүү, худ ургийн холбоотой гэх.
-ХЭНИЙ ДҮҮ ХААНА, ЯМАР АЛБАН ТУШААЛТАЙГААР
АЖИЛЛАДАГ ВЭ-
Цаашилбал, өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баделханы төрсөн дүү Х.Зауре Боловсрол, соёл урлагийн газрын дарга мөн дүү Х.Амангүл Улсын бүртгэлийн хэлтэст даргаар ажилладаг байна. Х.Заурег чөлөөлж чадах эрхтэн дархтан байхгүй талаар Баян-Өлгийнхөн ярьж байна. Түүнийг ёс зүйгүй, улс төржиж боловсролын салбарыг унагаж байгааг нутгийнхан ярьдаг. Мөн Х.Заурегийн охин Б.Гүлбану Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар ажилладаг аж.
Х.Баделханы бас нэгэн төрсөн дүү О.Айланыш Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтэн, худ Мейрам цахилгаан шугам сүлжээний газарт байцаагч, дүү Д.Ансаган аймгийн орон нутгийн өмчийн газарт ахлах мэргэжилтэн хийдэг аж.
Мөн аймгийн Засаг дарга А.Гылымханы төрсөн дүү А.Ахылбек Дэлүүн сумын Засаг дарга,  
хадам ах З.Болат аймгийн ЗДТГ-т хөгжлийн бодлогын хэлтсийн дарга гэх мэтээр Баян-Өлгий аймгийн ургийн мод маш шигүү болон ургажээ.
-БАЯН-ӨЛГИЙ ХӨГЖДӨГГҮЙ ШАЛТГААН ЮУ ВЭ-
Энэ дараалал уртаас урт үргэлжлэх бөгөөд зөвхөн Х.Баделхан, А.Гылымхан нартай холбоотой худ ургийн модны зөвхөн 30 хувь нь юм. Цаашлаад аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, орлогч дарга, сургуулийн захирал гэх олон албан тушаалтан тус ургийн модны нэг мөчир салаа нь юм.
Баян-Өлгий аймаг нь ажлын байр нэмэгдүүлдэггүй, өрсөлдөх чадварын судалгаагаар сүүл мушгидаг, хөгждөггүй, улс төржилт ихтэй, иргэдийн амьдралын түвшин муу байгаа нь зөвхөн мэргэшээгүй ажилчид, сэтгэлгүй төрийн албан хаагч, муу удирдлагатай холбоотой гэж нутгийхан ярьж байна. Тэгээд улсын болон олон улсын хуралд ах, дүүгээрээ явж суудаг иргэдэд хурдан шуурхай үйлчилдэггүй, хүнд суртал ихтэй гэх мэт хэл, ам эднээс салдаггүй аж.
 
iSee.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ