Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дайн эсэргүүцсэн агуулгатай зураг зурсан охины аавыг цагдаагийнхан баривчилжээ


Оросын Туль мужийн Ефремов хотын оршин суугч 53 настай Алексей Москалевыг охиных нь зурсан зурагны төлөө саатуулжээ. Энэ талаар Медуза хэвлэл мэдээлсэн байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, охин нь дайн эсэргүүцсний төлөө Алексей Москалевыг баривчлан саатуулахдаа гэрт нь нэгжлэг хийж, гэрт байсан бүх мөнгийг хураажээ. Охин эцэгтэйгээ хоёулахнаа амьдардаг бөгөөд аавыг нь баривчилсны дараа гэртээ ганцаараа үлдсэн гэнэ. 
 
Охин Мария зургадугаар ангид сурдаг, дайн эсэргүүцсэн агуулгатай зургийг 2022 оны дөрөвдүгээр сард зурж байжээ. Зургийн хичээл дээр багш нь хүүхдүүдийг Оросын цэргийн ажиллагааг дэмжсэн зураг зурахыг хүссэн ч Мария охин "Дайн эсэргүүцэж байна", "Украин мандтугай" хэмээн бичсэн аж. Үүнийг харсан багш нь захиралдаа энэ талаар мэдэгдэж, улмаар цагдаа дуудсан гэнэ. 
 
Дараа өдөр нь аав нь охиноо сургуулиас авахаар ирэхэд багш нар дахин цагдаа дуудаж, Москалевыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна. Улмаар Москалевыг олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнх нь төлөө  армийн нэр хүнд унагасан гэж буруутгажээ.
 
Дараагийн удаад Мария сургуульдаа очиход түүнийг Холбооны аюулгүй байдлынхан авч явсан гэнэ. Улмаар хэлтэс дээр очсон хойноо Мариягийн аав Москалевыг хүүхдээ буруу хүмүүжүүлж байгаа талаар өгүүлээд, Москалевыг шоронд суулгаж, охиныг нь асрамжид өгнө хэмээн сүрдүүлжээ. 
 
Шинэ жилийн өмнөхөн түүний гэрт нэгжлэг хийж, гэрт байсан бүх мөнгийг хураасан байна. Улмаар Москалевыг байцаалтад авч яван, байцаалт авахдаа хана мөргүүлэх, Оросын төрийн дууллыг хамгийн чанга дээр нь тавьсан өрөөнд олон цаг байлгах зэргээр "шийтгэжээ". Үүний дараа суллаж явуулсан ч дахин баривчлан саатуулсан, одоо охиныг асрамжийн газарт өгөх эрсдэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547644
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ