Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Хүүхдүүдэд тохиолдож буй бэрхшээлийг судлана



НҮБ-ынХүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланөчигдөр Сэлэнгэ аймагт айлчиллаа.
НҮБ-ынХүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ынҮндэсний захирал болон албаны бусад хүмүүсийгСэлэнгэаймгийн удирдлагын баг хүлээн авч уулзаж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
НҮБ-ынХүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ:
 
-“Би Монголд ирээд 1 жил 4 сар болж байна. Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирэх хүсэлтэй байсан. Ингээд багийнхаа бүрэлдэхүүнтэй Сэлэнгэ аймагт хүрч ирсэндээ маш их баяртай байна. Энэ удаа би Дэлхийн зөнгийн хамт олонтой хамт ирлээ. Дэлхийн зөн бол Сэлэнгэ аймагт маш удаан хугацаагаар ажилласан түүхтэй байгууллага. Бид цаашдаа хэрхэн хамтарч ажиллах вэ. Сэлэнгэ аймгийн хүүхдүүдэд тохиолдож буй бэрхшээл юу вэ гэдэг дээр судалгаа хийх зорилгоор анх удаа ирлээ.
Цаашдаа бид Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө хамтарч ямар ажил хийж болох вэ гэдэг дээр ярилцсаны үндсэн дээр Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллах хүлээлттэй байна” хэмээн ярилаа.
Тэрээр Сэлэнгэ аймагт ирэхэд маш сайхан байгальтай, маш их таалагдлаа. Ногоон моднуудтай, цэвэрхэн хот байна гэсэн юм.
Зочид Сэлэнгэ аймагт ирээд эрүүл  мэнд, боловсролын чиглэлээр хэд хэдэн уулзалтуудыг хийсэн байна.
Цаашид эдгээр байгууллагуудтайгаа үргэлжлүүлэн уулзаад хамтарч ажиллах талаар ярилцах юм байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ