"Эрчүүдээ хайрлая” уриан дор зохион байгуулж байгаа тус хөтөлбөрөөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй хөдөлмөрийн насны эрчүүд, өсвөр насны хөвгүүдийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна.
Тодруулбал, хөтөлбөр эхний ээлжинд цагдаа, цэрэг хүчний байгууллагад ажиллаж байгаа эрчүүдийг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхлээд байна.
Эрчүүдийн дунд хүнд хүчир ажил, архи,тамхины зохисгүй хэрэглээ, амьдралын буруу хэв маяг зэрэг эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан зүрх судасны өвчлөл тэр дундаа зүрхний шигдээс, цус харвах магадлал өндөр байна. Тэдний дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахадулсын хэмжээнд10-12 насаар багабайгаа бол Өмнөговь аймгийн хувьд 8-9 насны зөрүүтэй байна гэсэнсудалгаагарчээ.
Тиймээс Өмнөговь аймаг “Эрчүүдээ хайрлая” хөтөлбөрийг бодлогын хэмжээнд хэрэгжүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эхний ээлжинд цэрэг хүчний байгууллагын 200 эрэгтэйг хамруулжээ.
Өдөрлөгийн хүрээнд хамрагдаж байгаа эрчүүдийг ходоод, элэгний В, С вирус, шүдний үзлэг болон шээс бэлгийн замын халдварыг илрүүлэхээс гадна бусад үзлэг, шинжилгээг хийх юм. Ийнхүү цаашид өрх гэрийн тэргүүн эрчүүд болон хөвгүүдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдэнд чиглэсэн үзлэг үйлчилгээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.