Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтийчүүд "Чингис хааны нэрийг зөв зохистой хэрэглэх" санал гаргав


Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын арвандолдугаар хуралдаанаар “Чингис хааны нэрийг зөв зохистой хэрэглэх саналыг уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Чингис хааны нэрийг эд материал, бараа, сав баглаа, боодолд хэрэглэх нь замбараагүй болж, хуулийн зохицуулалтгүй, хэрхэн ашиглах, хэрэглэх нь иргэн, байгууллагын сайн дурын шийдэл болсон тул, мөн уг асуудалд Соёлын яамнаас бодлого гарган ажиллаж байгаатай холбогдуулан Чингис хааны нэрийг үнэ цэнтэй байлгах, зөв зохистой хэрэглэх, ашиглах тухай асуудлыг ИТХ-ын хуралдаанаар оруулан хэлэлцсэн байна. Ийнхүү тогтоолын төсөл боловсруулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав УИХ, Засгийн газарт уламжлахаар болжээ. 
Тогтоолын төсөлд,
1. Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, Мянганы суут хүн, Их Эзэн “Чингис хаан”-ы нэр, дүр төрхийг үнэ цэнтэй байлгах, үнэт зүйл болгон дээдлэх, зөв хэрэглэх, хамгаалах саналыг уламжилсугай.
2. Шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлан, хуралд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ц.Чогсомжав/-д даалгасугай” хэмээн тусгаж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа хэмээн бичсэн байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ