Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуур суманд хорио цээрийн дэглэм тогтоов



Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Моринтолгой баг, Цагааннуур тосгоны Зуслан гэх газар болон сумын төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сэжиг батлагдсан тул сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 1-ний өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоов.  Үүнд өвчний голомтын бүсээр тодорхойлогдсон Цагаанбуур, Батжаргалын гарам, Гурван гатлага болон сумын төвөөс 10 км радиусаас гадагш гарах хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглолоо.

Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зорилгоор Дулаанхарын худаг, Хавцлын ам, Таван салаа гэх 3 газарт байнгын хяналтын цэг, бусад хөдөлгөөн ихтэй газруудад эргүүл ажиллуулж, сумын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг дайчлахаар болов. Аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр одоо Ногооннуур сумын 3 багийн нутаг дэвсгэрт 4 голомтод 31 толгой мал өвчлөөд байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ