Аймгийн ЗДТГ, Үндэсний мөсний шагайн холбоо, Архангай аймгийн Мөсний шагайн холбоотой хамтран 1дүгээрсарын 27-29-ний өдрүүдэд улсын цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнийг зохион байгуулна.
Энэхүү тэмцээн нь аймгийн түүхт 100 жилийн ойг угтаж зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн албан ёсны нээлт, улсын чанартай тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.
Мөсний шагайн тэмцээн нь Архангай аймгаас гаралтай, МонголУлсад зохион байгуулагддаг өвлийн спортын томоохон төрөл юм.
Архангай аймгийн 100 жилийн ойг угтаж арга хэмжээнүүдийн нээлт болгон зохион байгуулагдах энэхүү тэмцээнд 10 аймгийн 22 дэвжээний 300 орчим харваач, сонирхогчид хүрэлцэн ирэхээр урьдчилсан бүртгэлбайна.Тэмцээнд талын харваа, цуваа харвааны төрлөөр 3 харваач улсын мэргэн цолны болзлыг хангах юм.
Тэмцээний нээлтийг 1 сарын 27-ны 11:00цагт хийхээр хөтөлбөр гарчээ.
Ташрамд хэлэхэд ММШХ 2000 онд албан ёсоор байгуулагдаж улсын чанартай тэмцээн зохион байгуулснаас хойш
Үлэмж дархан мэргэн- 4
Улсын Дархан мэргэн – 2
Улсын Хошой мэргэн – 9
Улсын Мэргэн – 43 төржээ.