Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдана


Биеийн тамир спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох хуулийн заалтууд бусад хууль, Засгийн газрын 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам” Засгийн газрын 2021 оны “Спортын наадам хойшлуулах тухай” 268 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн тус аймагт 2023 оны 6 дугаар сард  Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг зохион байгуулах болсон. Спортын 21 төрөлд зохион байгуулагдах уг наадмын зохион байгуулагч талууд хамтран ажиллах гэрээнд үзэглэлээ.   
сонин mn
Уг үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спорт улсын хорооны дарга О.Баттулга, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Н.Оюунбаатар нар оролцов. 
 
сонин mn
Монголын хүүхдийн спортын зуны VII наадам өмнө нь 6 удаа болж байсан бол ийнхүү анх удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдахаар боллоо.  Наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан онцолж байлаа. Тус аймаг нь урьд нь 3 удаа “Баянхонгорын бага олимп”-ыг  хүлээн авсан туршлагатай. Одоогоор 11 зочид буудал, 50 гэр байгууламж, 8 сургууль, 10 гаруй цэцэрлэгийн байр, хоолны газрууд болон үйлчилгээний 30 гаруй автобусаар зочдоо авах хүчин чадалтай юм. Мөн 2016-2022 онуудад улсын чанартай  өсвөрийн 5, залуучуудын 1, насанд хүрэгчдийн 3, ахмадын насны 1  тэмцээнийг нутгийн “дэвжээнээ” хүлээн авч байсан туршлагатай аймаг юм. 
сонин mn

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ