Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Соёлын биет өв болох тогоог хулгайлсан хэргийг шалгаж байна



Алтан овооны зүүн энгэрээс хулгайд алдагдсан түүх соёлын дурсгалт тогоог Улаанбаатар, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн харьяат таван иргэн бүлэглэн хулгайлж, тээврийн хэрэгсэл ашиглан зөөжээ. Тогоог Улаанбаатар хотоос олж илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд тус хэрэгт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн  газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уг тогоо нь 1800-аад онд хамаарах бөгөөд Баяндэлгэр сумын Байшинтийн хийдийн лам нарын манж цавд зориулж захиалгаар хийлгүүлж байжээ. Тогоо тус сумын соёлын өвийн бүртгэлд байдаг бөгөөд Алтан овооны их тахилгаар овооны энгэрт байрлуулсан юм байна.
Хэрэг шийдэгдсэний дараа тогоог аймгийн музейд хүлээлгэн өгөх аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ