Дундговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд нийтийг хамарсан баяр ёслолын урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас хийжээ.
Шалгалтанд хүнсний худалдаа эрхлэгч 10, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3, бялуу, бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 3 газрыг хамруулж, хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, гарал үүсэлтэй холбоотой давхардсан тоогоор 48 дутагдал илрүүлж газар дээр нь арилгуулжээ.
Хяналт шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан 146 нэр төрлийн /жигнэмэг, чихэр, төрөл бүрийн өтгөрүүлсэн шүүс, ундаа, майонез, төрөл бүрийн утлагат хагас утлагат, чанамал хиамнууд, бялуу, шоколад, хүүхдийн оргилуун дарс/ нийт 5,714,645 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар нь устгаалсан байна.
Иймд иргэд хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргийг хаяг шошгоноос харж шалгаж авахыг сануулж байна.