Нүүрсний хулгайг эсэргүүцэж нийслэл Улаанбаатар хотын төв талбайд иргэд жагсаад 5 хонож байна. Тэгвэл Ховд аймгийн иргэд, оюутан залуус мөн төв талбайд жагсаж хариуцлага нэхэж эхэлсэн юм.
Жагссан оюутан залуусыг Ховд аймаг дахь цагдаагийн газар зөрчлийн хэрэг нээж торгож эхэлсэн тухай нийгмийн сүлжээнд тархаад байна. Уг асуудлыг Ховд босоо хөх монголын залуучууд эсэргүүцэж дахин жагсаал хийнэ гэжээ. Жагсаал хийхдээ аймгийн засаг дарга Э.Болормоог огцруулах жагсаалыг хийнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан ийнхүү мэдээлжээ.
ХОВД АЙМАГТ 2022,12,5 НД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙСЭН ОЮУТАН ЗАЛУУСЫГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИААР 150- Н МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ ЭХЛЭВ.!!! ИЙМ УЧИРААС ХУУЛЬ БУС АРД ТҮМНЭЭС СОНГОГДООГҮЙ ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМААГ ОГЦОРУУЛАХ ЖАГСААЛ ДАХИН ХИЙНЭ .!! ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ.!
Эх сурвалж: Khovd.mn