- Хөгжүүлж буй коронавирусийн олон вакциныг АНУ дахь хөдөлгөөнүүд эсэргүүцэж байна
Facebook Inc, Twitter Inc, Alphabet Inc-ийн Google-ийг “радикал зүүнийхэн” удирддаг хэмээн шүүмжилж буй Дональд Трамп үүсээд буй “хууль бус байдал”-ыг засаг захиргаа нь засаж залруулахаар ажиллаж буйг мэдэгдлээ. Технологийн компаниуд консерватив дуу хоолойд боломж олгодоггүй хэмээн консерватив блог бичигч Мишель Малкин буруутгасныг ерөнхийлөгч шүүмждээ эш татаж Facebook-ийн мэдлийн Instagram-ыг мөн дурдав. “Гэйтсийн вакцин” тариулахгүй гэдгээ Малкин саяхан Twitter дэх өөрийн аккаунтдаа бичсэн. Өдгөө хөгжүүлж буй коронавирусийн олон вакциныг АНУ дахь вакцин эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэгч нар Microsoft-ийг үндэслэгч, тэрбумтан филантроп Билл Гэйтсийн нэрээр “Гэйтсийн вакцин” хэмээн нэрлэдэг юм.
Засгийн газрын мэдээ