Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ши Жиньпины засаглалыг ганхуулах “ТОМ ЖАГСААЛ өрнөж байна


БНХАУ-д удаан хугацааны турш хэрэгжиж буй коронавирусийн хатуу хөл хориог эсэргүүцсэн иргэдийнх  нь жагсаал хүрээгээ тэлж өчигдөр орой нийслэл Бээжин, Шанхай хотуудад өрнөлөө.
Шинжаань Уйгурын өөртөө засах мужийн Өрөмч хотод өнгөрсөн пүрэв гарагт орон сууцанд гарсан галын улмаас 10 хүн амиа алдсан. Хөл хорионоос болж галыг шуурхай унтрааж чадаагүй гэж үзсэн иргэд гудамжинд гарч жагсан, цагдаа нартай мөргөлдсөн юм. Гурав дахь удаагаа улиран сонгогдсон Хятадын удирдагч Ши Жиньпинийг огцорч, тэг ковид бодлогыг цуцлахыг шаардсан жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Ухань, Чэнду, Сиань, Чунцинь, Наньжин хотуудад мөн өрнөлөө.
Шанхай хотын жагсагчид PCR-ийн шинжилгээг зогсоо, бид эрх чөлөөг хүсэж байна хэмээн чангаар хашгирч байжээ. Хятадын цагдаа нар Шанхай хотын жагсаалыг сурвалжилж байсан Английн мэдээллийн BBC агентлагийн сэтгүүлч Эд Лауренсийг баривчлан, удалгүй суллажээ.
БНХАУ-ын олон хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал өрнөлөө
БНХАУ-ын олон хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал өрнөлөөБээжин хотод замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар машиныхаа дуут дохиоллыг дуугаргаж эсэргүүцлээ илэрхийллээ. Мөн олон зуун иргэн гудамжинд гарч жагсаалд нэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн хүчийг нэмэгдүүлсэн байна.
Чанга хатуу дэглэмтэй БНХАУ-д ховорт тооцогддог олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн  нь Ши Жиньпины засаглалыг ганхуулах том сорилт болж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.
БНХАУ-ын олон хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал өрнөлөө
БНХАУ-ын олон хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал өрнөлөөХятадын жагсагчдыг дэмжиж, тэдэнтэй эв санаа нэг гэдгээ илэрхийлсэн олон зуун хүн өчигдөр Лондон хот дахь Хятадын элчин сайдын яамны гадна цугласан байна. Тэд Өрөмч хотын орон сууцны түймэрт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөж, лаа асаажээ.
БНХАУ-ын олон хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал өрнөлөө

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ