Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Төв аймгийн Батсүмэр сум дахь Ахмад настны үндэсний төвд ажиллалаа


Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг улсын ууган байгууллага болох тус төвд өнөөдрийн байдлаар 167 үйлчлүүлэгч үйлчлүүлж байна.
Ахмадууд төвийн үйлчилгээнд сэтгэл хангалуун ая тухтай байгаагаа дуулгасан. Тэд тодорхой хэмжээнд аж ахуй эрхэлж, мал маллаж, ногоон тэжээлээ тарьж, хадлангаа хаддаг. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод Үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 30 мянган хайлаас модны үр цуглуулж үрслүүлсэн гээд олон сайхан мэдээтэй угтсан юм.
142 хүний хүчин чадалтай үндсэн байранд 17 ахмад байрлаж байгаа бөгөөд барилгын 2, 3 дугаар давхарт шугам сүлжээ болон тодорхой засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Мөн ахмадуудын хувьд маш чухал сувилгаа болох усан эмчилгээний хэсэг байгуулсан ч цэвэрлэх байгууламжийн хүчин чадлын улмаас ашиглаж чадахгүй байна. Одоо байгаа 30 метр куб ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх, эмч сувилагч, сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч гэх мэт чухал мэргэжлийн 14 орон тоо сул байгааг нөхөх гээд тулгамдсан асуудал байгааг төвийн удирдлагууд танилцууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Үндсэн байрны засварыг хийж бүрэн хүчин чадлаар ашиглах хэрэгтэй. Цэвэрлэх байгууламж, үндсэн байрны засварын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд анхаарна. Энд ирэх хүсэлтэй маш олон ахмад бий. Олон Улсын байгууллагуудад хандаж төвийг өргөтгөж, илүү олон ахмад хүлээн авах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Улсын асрамж халамжид ирэх хүсэлтэй ахмадууд олон байдаг ч 14 төрлийн баримт материал бүрдүүлдэг нь ахмадуудад хүндрэлтэй. Тиймээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний нэгжүүд өмнөөс нь баримт материалыг бүрдүүлж өг гэсэн чиглэлийг сайд холбогдох албаныханд өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ