Аж үйлдвэрлэлийн метаверс үзэгдэл, хэдхэн секундийн дотор чадварлаг дархан болгодог шидэт угсралтын хавчаар, нэг товшилтоор гэмтлийг нарийн арилгадаг "супер нуман хутга"... Хятадын олон улсын импортын 5 дахь удаагийн экспогийн үеэр олон шинэ бүтээгдэхүүний дэлхийн нээлт, Азийн нээлт болов. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд үзэгчдэд шинэ туршлага авчирч буй бөгөөд дэлхийн инновацийн хөгжлийг урагшлуулж, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн компаниудын бүтээлч чадварыг нотлон харуулж байна.
Сүүлийн 5 жил, Хятадын олон улсын импортын экспо дэлхийн хэмжээнд хүмүүсийн сонирхлыг татаж байгаа бөгөөд хамгийн гол нь инноваци соронз нь болж байна. Статистикаас үзвэл эхний дөрвөн удаагийн экспод 1500 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ гарч байжээ. Энэ жилийн хувьд нээлтийн 94 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, 170 гаруй шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэнэ. Өмнөх экспотой харьцуулахад шинэ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ ойролцоогоор 50%-иар нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн 40%-иар өссөн байна.
Яагаад улам л олон "Нээлт, анхны үзмэрүүд" уг экспог чиглэх болов?
Энэ тухай Хятадын Төв Радио Телевиз:
"Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, дундаж орлоготой 400 сая гаруй хүн амтай. Өнгөрсөн таван жилийн хугацаанд шинэ технологиудыг үзэсгэлэнд үзүүлж байсан үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд өдгөө Хятадад хөлөө олж, хөрөнгө оруулагчийн хувиар оролцон, Хятадын супер том зах зээл буюу бүтээлч амжилтаа гаргах хамгийн тохиромжтой газраа олсон байна. Энэ жилийн импортын экспо дээр Хятад улс бүх улс орны талуудтай Хятадын том зах зээлийн боломжийг хуваалцахаа амласан бөгөөд үндэстэн дамнасан компаниуд ч үр ашгийг нь олж харж байна.
Үнэн хэрэгтээ, Олон улсын импортын экспо нь өөрөө бүтээлч арга хэмжээ мөн бөгөөд Хятадын инновацид тулгуурласан хөгжлийн стратегийн амжилтыг гэрчилж байгаа юм. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улсын инновацийн индекс 2012 онд дэлхийн 34-рт жагсаж байснаас 2022 онд 11-р байранд оржээ. Энэ нь Хятад улс бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж, чансаатай хөгжлийг ахиулж байгаатай холбоотой юм.
Импортын экспо нь Хятад улсын хувьд гадаадад өндөр түвшний нээлттэй байлгах цонх юм. Хятад улс бүх улс орны бүх талуудтай тогтолцооны чанартай нээлттэй боломжийг хуваалцахаа амлаж, гадаадын компаниудад бат ноттой "баталгаа" өгсөн билээ.
Сүүлийн таван жил импортын экспо нь олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих "хурдасгагч" болсон байна.
Инновациар ирээдүйг цогцолно. Импортын экспо дээр нээлтээ хийсэн шинэ бүтээгдэхүүн бүр нь бизнесийн шинэ боломж, үйлдвэрлэлийн шинэ хүч, амьдралын шинэ хэв маягийг илэрхийлдэг. Хүмүүс "Нээлт, анхны шоу, анхны үзэсгэлэн"-гийг улам анхаарах болсон нь хамтын ажиллагааны боломж, улам сайн сайхан ирээдүйг харуулж байгаа юм." гэжээ.
Г.Бямба