Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багахангай, Багануурын Төрийн захиргааны албан хаагчдад урамшуулал олгохыг дэмжсэнгүй


УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.04/-ийн нэгдсэн хуралдаан
УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд Төрийн албаны тухайд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурадаанаар хийсэн санал, дүгнэлтийг УИХ-ын Ж.Батсуурь танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдийг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг аймгийн төвөөс бусад сумын болон нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд, мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж өөрчлөн найруулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД:
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ЗДТГ-т тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг хэрхэн ойлгох, аймгийн төвийн сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах эсэх талаар асуулт асууж хариулт авчээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж тусгахаар суманд ажиллаж байгаа ИТХ-ын ажлын албаны албан хаагчид болон аймгийн төвийн сумын төрийн захиргааны хааргчдад хамаарахгүй байгаа талаар,
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн талаарх Засгийн газрын байр суурийг харгалзан үзэх, албан хаагчдад сар бүрийн цалин дээр нь тогтмол олгох нэмэгдэл нь нэг удаагийн шинжтэй мөнгөн урамшуулал, тэтгэмжээс илүү үр дүнтэй. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй талаар,
УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ё.Баатарбилэг нар хуулийн төслийн агуулгыг өөрчлөх, хамрах хүрээг нэмэгдүүлэх нь анх өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалтай нийцэхгүй, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй талаар,
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Засгийн газар орон нутагт ажиллаж байгаа албан хаагчаа дэмжих бодлогоо хэрэгжүүлж байгаа бөгөөд 2023 оны төсөвт орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан тул хуулийн хамрах хүрээг нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй талаар,
УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны төсвийн тухай хуультай уялдуулан тооцох, энэ оны улсын төсөвт тусгах, боломжтой бол хэрэгжих хугацааг хэвээр үлдээхэд анхаарах талаар,
УИХ-ын гишүүн Г.Занданшатар хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээг нэмэгдэхээр байвал энэ тухайн Засгийн газрын саналыг сонсох, зардал нэмэх нь төсөвт ямар нөлөө үзүүлэхийг тооцох, судалгаагүйгээр хамрах хүрээг нэмэгдүүлбэл хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөөтэй талаар тус тус саналаа ирэрхийлсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ