Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мал хариулахаар мотоциклтэй яваад сураггүй болсон хөвгүүдийг эрэн хайж байна


Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” орчим, аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км-т малчин С, П нар энэ сарын 2-ны өдрийн 15 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон байна.
Тодруулбал, Эрдэнэбулган сумын харьяат 15 настай эрэгтэй С, Тариалан сумын харьяат 15 настай эрэгтэй П нар хамт явжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж байна.    
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ