Малчдын түвшинд 80 мянган тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэхээс 68.7 мянган тн өвс, 860 тн ногоон тэжээл, 535 тн үйлдвэрийн тэжээл, 1097 тн гар тэжээл, 7 тн дарш, ногооны хаягдал, 3755.5 тн давс, хужир шүүг бэлтгэн хадлан бэлтгэл 90,3 хувьтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1670 тн өвс, 620 тн гар тэжээл бэлтгэхээс 1279.5 тн өвс, 402.3 тн ногоон тэжээл, гар тэжээл бэлтгэн аймгийн аюулгүйн нөөц бэлтгэл 70.8 хувьтай байна.
Энэ онд Эрдэнэмандал сум 118,56 м3 өвс тэжээлийн агуулахыг малын тоо толгойн татварын орлогоор ашиглалтад оруулсан бол Хангай сум 0.3 га талбайтай бетон угсармал хашаа бүхий 50 тн тэжээл хадгалах шинэ агуулах, 5000 ш өвс хураах багтаамжтай шинэ саравчтай болсон. Уг ажлыг НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх Олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 50 хувийн хөрөнгө, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 50 хувийн хөрөнгө оруулалтаар тус тус санхүүжүүлж барьжээ.