Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна


ХХААХҮЯ-аас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тоон мэдээллийн танилцууллаа.
Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 орчим сая мал бэлчээрлэж байна.
Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. 
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг эзэлж байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48.0 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгэсэн байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байна. 
Отор нүүдэл нь зургаан ангилалд хийгддэг бөгөөд тухайн жилийн зуншлагаас хамааралтай байдаг. Тухайлбал, 2020 оны зуншлага 40 хувь гандуу байснаас 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд сайн байхад 19.0 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжсөн. 
Энэ жил аймаг дундын 9 отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулах тооцоотой, орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ