Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путин: Украинтай хэлэлцээр хийх Оросын байр суурь ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хэлэлцээр хийх асуудал дээр Оросын байр суурь өөрчлөгдөхгүй гэж мэдэгдлээ. Гэхдээ Киев хэлэлцээр хийхийг эрмэлзэхгүй байна гэж Владимир Путин онцолсон байна. Тэрбээр “Хэрэв Украины тал бидэнтэй ярилцах хүсэл байхгүй бол бид боломжтой тохиролцооны талаар одоо яаж ярих вэ. Бид хүлээх болно. Магадгүй зарим шаардлагатай нөхцөлүүд боловсорч, сайныг хүссэн бидний санаа тодорхой болно. Ямар ч өөрчлөлт байхгүй, эргэлзээ байхгүй” гэж Орос, Азербайжан, Армены удирдагчдын Сочид хийсэн гурван талт хэлэлцээний дараах хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар хэлэлцээр хийхийн тулд эхлээд хүсэлтээ урьдчилан тавьж, дараа нь хоёр талд нийцэх нийтлэг зүйл рүү аажмаар шилжих хэрэгтэй аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ