Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймаг гурил, махны хэрэгцээгээ орон нутагтаа бүрэн хангана



Хөвсгөл аймаг 2022 оныг  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэн үйлдвэрлэгчдийг дэмжин хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт, 57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

 Тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Үүнээс 400 гаруй иргэн газар тариалан, 220 гаруй иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.

Тус аймагт 5877005  толгой мал  тоологдсоноос дотоодын хэрэгцээнд буюу хүнсэнд 348,7 мянган толгой мал, зах зээлд 1466,5 мянган толгой мал борлуулж орон нутгийн махны хэрэглээгээ бүрэн хангахаар төлөвлөж байна.

Энэ жил 18 мянган га талбайд үр тариа, 510 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. 1 га-аас 13,5 центр ургац хураан авч гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой юм.

Мөн тариаланчид орон нутгийнхаа төмсний 60 хувь, хүнсний ногооны 30 хувийг хангаж байна. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих  нь нэмэгдсэн хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ