Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байх шийдвэр гаргав

Сар бүрийн 15-ны өдөр Дундговь аймагт ахмадуудаа хүндэтгэсэн “Дуулах өдөр, дуун цэнгүүн” соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болж, энэ сарын 15-нд анхны цэнгүүнийг зохион байгуулав.
Тодруулбал, Хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд сар бүр ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, нөгөө талаас ардын дуу, 60, 70-аад оны үеийн дууны урын санг хүүхэд залуучуудад өвлүүлэх, сурталчлах зорилгоор аймгийн Засаг дарга сар бүрийн 15-нд “Дуулах өдөр, дуун цэнгүүн”-ийг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулах тухай захирамж гаргаж, Соёл урлагийн газарт үүрэг болгожээ.
Анхны “Дуулах өдөр, дуун цэнгүүн”-ийг  Сайнцагаан сумын ЗДТГ, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр, сумын Ахмадын хороо хамтран зохион байгуулж, ахмадуудын дунд “Ардын дуу”-ны тэмцээн зохион байгуулсан байна.
Тэмцээнд Боржигон багийн ахмад Ш.Хишигжаргал түрүүлж, Арвижих багийн ахмад Д.Санзайжамц, Ж.Амарзаяа нар удаалжээ.
Ийнхүү сар бүрийн 15-нд байгууллага, аж ахуйн нэгжүүд нэг өдрийг ахмадууддаа зориулж, хүндэтгэл үзүүлэн “Дуулах өдөр, дуун цэнгүүн” зохион байгуулдаг болсонд тэд баяртай байгаагаа илэрхийллээ. 



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ