http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймгийн Асгат сумынхан боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлогыг хөндлөө


Монгол Ардын намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, гишүүдийнхээ цахим бүртгэлийг илүү боловсронгуй болгож буй Enam 3.0 дэвшилтэт платформ, намын дарга Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын шийдвэр, санаачлан хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого, УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөл, санаачлан боловсруулсан хуулийн төсөл, хөтөлбөрийнхөө талаар УИХ-ын гишүүн М.Мандхай Сүхбаатар аймгийн Асгат сумын намын гишүүд, дэмжигчдэд танилцууллаа.

сонин mn
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас 21 аймаг, 330 сумын хэмжээнд өрнүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны Сүхбаатар аймгийн багийг Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Мандхай ахлан ажиллаж байгаа юм. Мөн намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг, намын дэргэдэх Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан, Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Амарбат, дэд дарга С.Ганбат, Асгат сумын намын хорооны гишүүн Б.Буд нар уулзалтад оролцлоо.

сонин mn
УИХ-ын гишүүн М.Мандхай Асгат суманд ажиллах үеэрээ намын ахмад зүтгэлтэн гишүүдийнд очиж хүндэтгэл үзүүлэн, гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсож бодлого шийдвэртээ тусгах, оролцоог хангах “Ардын нам-Ард түмэндээ” аяны талаар тайлбарлаж намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг дамжууллаа.

сонин mn
Тухайлбал, аймгийн алдарт уяач, ахмад настан Ё.Гүрдорж, Улсын тэргүүний номын санч, намын ахмад зүтгэлтэн, насаараа хөдөөгийн соёлын байгууллагад ажилласан Соёлын тэргүүний ажилтан Ж.Ичинхорлоо, аймгийн алдарт уяач, намын ахмад зүтгэлтэн П.Дамдинжав нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

сонин mn
Ахмад гишүүд нам, төрд зүтгэж явсан он жилүүдийн дурсамжаа хуучлахын зэрэгцээ цаашид намын эв нэгдлийг хангах, боловсон хүчний чадавхыг илүү дээшлүүлэх, ажил хөдөлмөрөө хариуцлагатай хийж ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх үйлсдээ тууштай зүтгэхийг захиж байлаа.

сонин mn
УИХ-ын гишүүн М.Мандхай Асгат сумын Монгол Ардын намын гишүүд, дэмжигчидтэй өргөтгөсөн уулзалт хийхдээ намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл, өөрийн санаачилсан Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл зэргийг танилцууллаа.

сонин mn
Байгалийн баялгаа ашиглах ногоон эрчим хүчний чөлөөлөлт, хүн бүр ажиллах хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд тулгардаг саад бэрхшээлийг халж таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн чөлөөлөлт, шударга зарчимтай ажиллах авлигын чөлөөлөлт, хүнд суртал хууль журмын хэрэгцээгүй саадаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх бодлогыг орон даяар болон орон нутагт хэрэгжүүлэхийг Асгат сумын намын гишүүд дэмжин ирээдүйн ялалт амжилтын төлөө байгаагаа илэрхийлэв.

сонин mn
Уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл хөдөөд дэд бүтцийн хөгжил, орон сууцжуулалт, цэвэр, бохир усны шугам, дулааны хангамж учир дутагдалтай байдаг, суманд аятай тухтай амьдрах нөхцөлөөс болж Асгат сумын иргэдийн тоо жил тутам буурч байгаа нь санаа чилээсэн асуудал болжээ. Мөн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлогыг хөндөж, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх, түүнийг боловсруулах, агуулах савыг бэлдэх шаардлагатайг хэлж байв. 

сонин mn
Мөн уулзалтын үеэр Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг 1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын талаар уулзалтад оролцсон гишүүдэд дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

сонин mn
Гишүүдээ сонсдог, илүү ойр харилцаа холбоотой, гишүүддээ хүрч ажилладаг эргэх холбоотой Монгол Ардын нам байх E4 стратеги, Enam 3.0 дэвшилтэт платформын талаар намын дэргэдэх Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан Асгат сумын намын хороонд танилцуулсан юм.

"Ардын нам-Ард түмэндээ" аяны баг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд томилолтоо үргэлжлүүлнэ. 

сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ