
Фэйсбүүк дэх малын худалдаа наймаа хийх группт “300 гаруй төлөг зарна” гэх зарын дагуу гурван удаагийн гүйлгээгээр 15 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ. Энэ хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн цахим дахь зар мэдээнд итгэж мөнгөө яаран шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.







