http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт ноолуурын ханш 200 мянган төгрөгт хүрлээ


Хөвсгөл аймагт ноолуурын ханш 200 мянган төгрөгт хүрлээ. Өчигдөр оройны мэдээллээр тус аймагт ноолуур кг тутам нь 196-198 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өнөөдөр үдээс хойш үнэлгээ нь өсөж нэг кг ноолуурыг 200 мянган төгрөгөөр авч эхэлжээ.
Ташрамд дурдахад, ноолуурын чанар газар нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр үнэлгээтэй байдаг. Тиймээс аймаг төдийгүй, сумдын ханш хэлбэлздэг байна. Одоогоор улсын хэмжээнд бүс нутгийн онцлогоос шалтгаалан 165-207 мянган төгрөгийн ханштай байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ