http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ


Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг залилан мэхэлсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
 
Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр хоёр иргэн фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн агуулгатай хуурамч зар мэдээллийн линкээр нэвтэрсний улмаас нийт 1,250,000 төгрөгөөр хохирчээ.
 
Иймд иргэд Та бүхэн төрийн байгууллага, Е-Mongolia платформын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллийг дамжуулахгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ нь иргэдээс сошиал сүлжээгээр дамжуулан линк илгээж мэдээлэл авах, дансны мэдээлэл шаардахгүй.
Энэ төрлийн линк, холбоос цахимд байршсаныг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ