http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“The MongolZ” баг өнөөдөр Украины “Passion UA” багтай тоглоно


Цахим спортын “Counter Strike2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн болох “Blast rivals 2025” тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ. Дэлхийн хамгийн өндөр чансаатай найман багийн дунд болох тус тэмцээнд “The MongolZ” баг урилгаар оролцож байна. Манай залуус “А” хэсэгт багтсан.
“The MongolZ” өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Украины “Passion UA” багтай хийнэ. Багууд хэсэгтээ тойргийн журмаар тоглоно. “The MongolZ” багийн дараагийн өрсөлдөгч ОХУ-ын “Team Spirit”, Саудын Арабын “Team Falcons” багууд байх юм.
 “Blast rivals 2025” тэмцээний шагналын сан 350 мянган ам.долларт багтжээ. 
Өнөөдрийн тоглолтыг https://www.hltv.org-с үзэж болно. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ