Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд өчигдөр 18:27 минутын үед гэр шатжээ. Энэ талаар дуудлага авсан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид есөн км замыг туулан 18:36 цагт очсон байна.
Ингэхэд иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байсан бөгөөд тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг шалган анхаарал болгоомжтой байна уу.