Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 60 орчим хувьтай байна



Энэ жил Ховд аймагт хонин толгойд шилжүүлснээр 3.9 сая толгой мал өвөлжинө гэх урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Одоогоор хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна. Ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.  Мэргэжлийн байгууллагаас Ховд аймагт хийсэн “ган”-гийн эрсдэлийн үнэлгээ маш өндөр гарчээ. Өөрөөр хэлбэл, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.

Тэр дундаа Ховд нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас харьцангуй хүйтрэх төлөвтэй.Иймээс аль болох мал, махаа худалдан борлуулах, малчдын болон орон нутгийн хэрэгцээнд бэлтгэсэн өвс, хадлан хангалттай хүрэлцэхгүй учраас тэжээл бэлтгэх, татан нөөцлөхийг мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, вакцинжуулалтыг хугацаанд нь хийх,отрын бүс нутгаа тодорхойлох, отроор өвөлжих мал, малчдын судалгаа гаргах,  малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар төлөвлөх, улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж тусламж дэмжлэгийг зорилтот бүлэг, иргэнд шударгаар зөв хуваарилах,малчдыг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах зэрэгт цаашид анхаарч ажиллах чиглэлийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ