Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас гурван хурандаа цолтон төрлөө.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгожээ.
Эх сурвалж:www.polit.mn