Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сагил суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Увс /МОНЦАМЭ/.
 Тус аймгийн Сагил сумаас баруун урд зүгт 64 км-т энэ сарын 12-ны өдөр орон нутгийн 1 цаг 25 минут 45 секундэд 4  магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тухайн газар нь ОХУ-ын хилийн ойролцоо оршдог, хүн малгүй зэлүүд газар тул малчид, иргэдэд ямар нэгэн гарз хохирол учраагүй байна.
Он гарсаар Увс аймагт 4 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа аж. Энэ талаар Одон орон, геологийн хүрээлэнгийн Улаангом салбарын мэргэжилтэн Г.Болор-Эрдэнээс тодрууллаа.
“Он гарсаар 1-р сарын 26-нд Завхан сумаас баруун хойд зүгт 29 км-т 4 магнитудын, мөн 1-р сарын 29-нд Цагаанхайрхан сумаас зүүн урагшаа 16 км-т 3,9 магнитудын, үүний дараагаар 4-р сарын 26-нд Тариалан суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Эдгээр газар хөдлөлтийн улмаас малчид, ард иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд газар хөдлөлтийн чичиргээ дээрх сумын иргэдэд төдийлөн хүчтэй мэдрэгдээгүй” гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ