Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР эрүүдэн шүүлтийн үед ухаан алдан унаж байжээ


Олны анхааралд орсон сэдэв, хүнийг улайтал нь ухаж мөлждөг, бас “нуугдсан” үнэнийг олны анхааралд оруулж ирдэг “Улаан бал” нэвтрүүлэгт МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан сэтгүүлч, хуульч М.Наранбаатар оролцохдоо нэг “нууцыг” задалсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүдэн шүүлтийг давсан талаар байлаа. Албан тушаалтнуудаас оймс гозолзуулсан анхны тохиолдол, “алдарт” салаавчийн эзэн экс ерөнхийлөгч “Сонскуайн сонскуайн” meme-гээр цахим орчинд баалуулж байсан цаг ийнхүү эргэн сөхөгдөв.

МҮОНРТ-ийн захирал байхдаа Зи.Энхболдоос эхлээд төрийн томчуултай үзэлцэж явсан М.Наранбаатар Н.Энхбаярын зөвлөхийн хувьд ойр шадар байж, олон нууц мэдсэний нэг нь энэ бололтой. Монгол улсын ерөнхийлөгч асан хүн өдөр бүрийн зодуур, сэтгэл санааны дайралт, ахуй нөхцлийн шахаа дарамтанд байснаас харахад Чимгээ, Содномдаржаа гэх мэт олны анхааралд орсон эрүүдэн шүүлтийн цаана өшөө олон “аймшиг” нуугдаж байх магадлалтай гэж харагдаж байгаа юм.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ