БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Булган аймгийн Булган сумын ундны эх үүсвэр Жаргалантын голын эхээс Жаргалантын голын адаг хүртэлх 12 км газрыг цэвэрлэж, 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.
Уг ажилд Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хануй голын сав газрын захиргааны албан хаагчид хамтран ажилласан байна.