Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон нийтийн газар хэрэлдэж, маргасан иргэдийг 100 мянган төгрөгөөр торгов



Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн О.Отгонтөгс, Ц.Норжинжав, У.Мөнхбаярт Зөрчлийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан гэж үзэв. Улмаар дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ