2020 оны сонгуульд 208 нэр дэвшигч бие даахаар болсон. Түүний нэг нь Э.Болорчулуун юм. Тэрбээр Архангай аймагт нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Энэ тухайгаа "2020 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрог буюу Архангай аймагт бие даан нэр дэвшихээр 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүлсэн. УИХ ын сонгуульд нэр дэвшихээр зориг, сэтгэл шулуудсан нутгийн хүүгээ дэмжиж, Сонгуулийн Ерөнхий хороонд өргөн барих гарын үсэг цуглуулах ажлыг 5000 гаруй Архангайчууд маань дэмжиж урмын үгээр мялааж урагш зүтгэхийг зөвлөлөө. Цар тахлын хүнд үед Улсын онцгой комиссын заавар зөвлөмжийг дагаж амны хаалтаа зүүн гараа ариутган намайг дэмжихээр зорин ирж гарын үсэг зурж өгсөн нийт АРХАНГАЙЧУУДДАА БАЯРЛАЛАА" гэжээ.