Дундговь аймгийн ЗДТГ, “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоо, БОАЖГ, ХХААГ, Соёл, урлагийн газар, Адаацаг сумын ЗДТГ-аас 9 дүгээр арын 10-11-нд “Адууны өв соёлын баяр” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Монгол адууны гайхамшиг, нүүдэлчин түмний адуу маллах өв соёлыг сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах, өвлүүлэх зорилго бүхий тус үйл ажиллагаа аймгийн 9 гайхамшгийн нэг, Адаацаг сумын “Сүм хөх бүрд” байгалийн үзэсгэлэнт газарт болох юм.
Адууны өв соёлын баяраар өв соёлтой холбоотой гүүний үрс гаргах, унага тамгалах ёс зэрэг зан үйлийг харуулж, адуучин, дэмбээ, талын хуруу, айраг уух, сайхан хос морьтон шалгаруулах, бөх цоллооч, гийнгоо зээ татах зэрэг олон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах ажээ. Холбогдох утасны дугаар: 99119148, 89006844