Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөлжилт хүндэрч болзошгүй 10 аймгийн 6.5 сая толгой малын махыг экспортлох нөхцөл бүрдлээ


Б.ДАРЬСҮРЭН
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын энэ оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг өнөөдрөөс /2022.08.24/ экспортлох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
COVID-19-ийн халдвараас шалтгаалан 2020-2021 онд БНХАУ Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад 35-45 хувь буурах үндэслэл бий болжээ.
2021 оны зургадугаар сарын 10-наас хойш Эрээн боомтоор мах, махан бүтээгдэхүүн экспортлоогүй байна.  БНХАУ-д экспортын эрхтэй, хяналт шалгалтаар бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, импортлогч орны шаардлага хангаж буй 16 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 9537 тонн буюу 206.0 тэрбум төгрөгийн экспортын зориулалтаар бэлтгэсэн мах хадгалагдаж байгаагаас эдийн засгийн хямралтай цаг үед нийт 1200 гаруй ажилчин цалин орлогогүй байна.  Ийнхүү экспортыг нээж, 2021 онд бэлтгэсэн дээрх махыг урд хөрш рүү нийлүүлснээр 64.5 сая ам.долларын орлого олох боломжтой. Мөн 2022-2023 онд өвөлжилт хүндэрч болзошгүй 10 аймгийн 6.5 сая толгой малыг эргэлтэд оруулж, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ