Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана



Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам,Дархан-Уул аймгийн ЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран“Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго”форумыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Форумын үеэр Дархан-Уул аймаг Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үзэглэв.
Санамж бичгийн хүрээнд талууд шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ техник технологи, инноваци нэвтрүүлж түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах замаар орон нутгийг хөгжүүлэх, сургалт судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм. Мөн үндэсний өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, орон нутгийг хөгжүүлэх кластерын санаачилга боловсруулах, залуучуудын бизнес эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг шинжлэх ухаан технологи, инновацын дэвшилд тулгуурлан хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийг орон нутгийн тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ