гч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Тус компанийн хувьд 2021 он хүртэл Өлгий-Нур-Султан-Караганды чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байсан ч цар тахлын улмаас хил хаагдсанаар дээрх чиглэлийн үйлчилгээгээ түр зогсоожээ.
Харин хоёр улсын эрх бүхий байгууллагуудаас өгсөн зөвшөөрлийн дагуу энэ долоо хоногоос улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээгээ дахин сэргээж байгаа аж. Өлгий-Нур-Султан чиглэлийн автобус нь долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад явах ба тасалбарын үнэ 140 мянган төгрөг байна.