Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэ сарын 24-нөөс орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр агаарын тээврийн компаниудын орон нутаг руу үйлдэх нислэгийг хязгаарлаад байсан.
Тэгвэл энэ сарын 24-ний өдрөөс агаарын тээврийн хөдөлгөөнийг нээж байна. Тухайлбал, "Аэро Монголиа" компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гарагт тогтмол нислэг үйлдэхээр болжээ.
Аймгийн Онцгой комисс цар тахлын голомтот бүс нутгаас орон нутагт ирэх иргэдийг тусгаарлан ажиглах бодлого баримталж байгаа. Харин  УОК-оос дархлаажуулалтад бүрэн хамрагдаад 14 хоног өнгөрсөн, өвдөөд эдгэрсэн, PCR шинжилгээ өгсөн хүмүүсийг чөлөөтэй нэвтрүүлэх, тусгаарлахгүй байх чиглэлийг өгчээ.
Гэхдээ одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй бөгөөд холбогдох журам, шийдвэр нь хараахан ирээгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ